НҮБ-ын ХХАА-н байгууллага “Биокомбинат”-ыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малын биобэлдмэлийн “Биокомбинат” үйлдвэр жилд шингэн, хуурай нийт 40 гаруй сая тун вакцин, мөн 40 гаруй төрлийн эм, биобэлдмэл, вакцин, оношлуур үйлдвэрлэж байна. Энэ жил импортыг орлох, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, эм, биобэлдмэл, оношлуур үйлдвэрлэж, 8.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөжээ. Энэ талаар “Биокомбинат” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энх-Амар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа болон ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нарт танилцууллаа.
800 өдөр