Эстонийн эрүүл мэнд, халамжийн мэдээллийн системийн төвтэй хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-06 16:24:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони Улсад ажлын айлчлал хийж, Эрүүл мэнд, халамжийн мэдээллийн системийн төв /The Health and Welfare Information Systems Centre/-ийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзав.


Энэ үеэр Эстони Улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээг хэрхэн цахимжуулсан туршлагыг сонирхож, Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа. Тухайлбал нийгмийн халамж, тэтгэмжийг олгох, тогтоохдоо өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, хиймэл оюун ухаан ашиглах, эрүүл мэндийн салбарт бий болсон давхардсан хөрөнгө оруулалттай системүүдэд мэдээллийн технологийн аудит хийж, дүгнэлт гарган, одоо байгаа системүүдийг ре-инженеринг хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллах санал тавьжээ.


Тус байгууллага дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн байна. ТЕHIK нь ХНХЯ, Нийгмийн даатгалын зөвлөл, ЭМДС, ЭМЗ, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний хүрээлэн, Эм эмнэлзүйн газар, Хяналт шинжилгээ, Астангу МСҮТ зэрэг байгууллага, нэгжид шинээр цахим үйлчилгээ нэвтрүүлэхэд түншилж ажилладгийг ЦХХХЯ мэдээлэв.  

Холбоотой мэдээ