ЭДИЙН ЗАСАГ
Тавантолгойн нүүрсийг баяжуулвал тонн тутамд 40 ам.долларын нэмүү өртөг шингээх боломжтой
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цөөн хүн амтай ч байгалийн баялгаараа олон улсын анхаарлыг татдаг Монголын стратегийн гол ордын нэг бол 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн бүлэг орд юм. Коксжих нүүрсний 1.8 тэрбум тонн нөөцөөрөө дэлхийд 10-т данслагддаг уг ордоос өнөөдрийн байдлаар жилд 50 хүртэл сая тонн нүүрс олборлож, экспортод гаргах боломжтой болоод байгаа. Монгол Улсын эрдэс баялгийн экспортын 50-аас илүү хувийг дангаар бүрдүүлдэг нүүрсний үнэ дэлхийн зах зээлд эргэн сэргэж, дагаад эдийн засгаа тэлэх томоохон боломж бидэнд ирээд байна. Гэвч хэд хэдэн шалтгааны улмаас нүүрсний үнийн өсөлтийн өгөөжийг хангалттай хэмжээнд хүртэж чадахгүй байгаа нь нууц биш. Үүний нэг шалтгаан болоод буй Гашуунсухайт дахь хилийн нэвтрүүлэх чадвар хумигдсан асуудлын талаар өмнөх сурвалжлагаараа бид хүргэсэн. Харин энэ удаад Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж буй Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, үндэсний компаниудын хөрөнгө оруулалттай “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-иудад хийсэн сурвалжлагаа хүргэж байна. 
2363 өдөр