У.Хүрэлсүх: Хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ван И айлчлалынхаа 2 дахь өдөр Увс аймагт зочилж, өнөөдөр Улаанбаатар хотноо ирлээ.
Тэрээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэгт хэсэгт “Бүс ба зам” төслийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх санаачлагын хүрээнд байгуулсан тусгай гарцтай танилцав. Үдээс хойш ноён сайд Ван И БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн нээлтийн ёслолд оролцсон юм.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БХБ-ын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга С.Батболд, БНХАУ-ын талаас Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ван И-г дагалдан манай улсад ирсэн тус улсын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, Худалдааны яамны туслах сайд Ли Ченган, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин нарын албаны хүмүүс оролцлоо. “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн нээлтийн ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Олон улсын стандарт шаардлагад нийцсэн, дэвшилтэт техник, технологи бүхий цэвэрлэх байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх талаар айлчлалын үеэр харилцан тохиролцсоны үр дүнд энэхүү хөрөнгө оруулалтын төслийг БНХАУ-ын Засгийн газар түргэн хугацаанд шийдэн санхүүжүүлж, өнөөдөр нээлтээ хийж буйд талархаж байна” гээд энэхүү байгууламж шинээр баригдснаар цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, чанар, хүртээмж нэмэгдэж, Монгол Улсын хүн амын тэн хагас болох 1.5 сая оршин суугчдын орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж агаар, ус, хөрс, орчны бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна. Энэхүү бүтээн байгуулалт нь хоёр орны найрамдал, найрсаг хамтын ажиллагаа цаашид улам бэхжин дэлгэрч хөгжихөд нэг шинэ хуудсыг нээлээ” гэдгийг онцлож байв. Ноён сайд Ван И хэлэхдээ, энэхүү бүтээн байгуулалт нь манай хоёр орны 70 жилийн түүхийн хамтын ажиллагаа, харилцан туслаж дэмжиж ирсний бас нэг бэлгэдэл болж байна, бид монголчууд та бүхнийг цэвэр эрүүл агаар, аюулгүй тав тухтай байдалд аж төрөн ажиллаж амьдарч байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаад таатай байна гэв.

Тодруулга: БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинэ үйлдвэрийн барилгын ажил ирэх хавраас эхэлж 1.6 жилийн дотор барьж 2020 он гэхэд ашиглалтанд орох юм. Хуучнаасаа 2.5 дахин их нэмэгдүүлсэн хүчин чадалтай энэхүү үйлдвэр нь Монголын цаг агаарт тохирсон, лагаа өөрөө бүрэн боловсруулж цэвэрлэн метан хий гаргах, түүнийгээ үйлдвэр өөрийн эрчим хүчээ гарган авах, мөн цэвэрлэсэн усаа олон улсын стандартад нийцсэн технологиор өөрөө бүрэн цэвэршүүлдэг байгаль орчинд ээлтэй, экологийн шийдэл бүхий иж бүрэн орчин үеийн цогцолбор үйлдвэр юм. Нээлтийн ёслолд оролцсон Нийслэлийн Засаг дарга С.Батболдын хэлснээр “Шинэ үйлдвэрээс гарах усыг Улаанбаатар хотын цахилгаан станцуудад хөргөлтөнд ашиглах боломжтой, экологийн ийм давхар шийдэлтэй. Харин хуучин цэвэрлэх байгууламжийн хувьд технологийн шинэчлэл хийгээд давхар ашиглана” гэж байв. БХБ-ын сайд Х.Баделханы хэлснээр нийтдээ 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжих Төв цэвэрлэх байгууламжийн төслийн хөрөнгийн 95 хувийг Хятадын Засгийн газрын санхүүжилтээр, 5 хувийг Монгол Улсын Засгийн газраас гарах бөгөөд энэ хөрөнгийг 2019 оны Улсын төсвийн төсөлд суулгаж байгаа аж.

Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ