Монгол-Японы бизнесийн нэгдсэн платформын нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-20 18:09:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Японы хувийн салбарын бизнес эрхлэгчдийн “Monnichi Today” чуулга уулзалтыг есдүгээр сарын 17-нд “Шангри-Ла” зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Зохион байгуулагчдийн мэдээлж буйгаар форумын гол үйл явдал нь Монголын бизнес, эдийн засгийн Япон хэл дээрх нэгдсэн талбар болох “monnichi.today”-гийн нээлт байх юм. Арга хэмжээнд хоёр улсын албаны төлөөллүүд, хүндэт зочдоос гадна Японы Хоккайдо болон бусад орон нутгийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид, Монгол Японы ХАҮТ-ын гишүүн компаниуд, Монголд байгаа Япон иргэд, бизнес эрхлэгчид, хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд, хоёр орны дунд бизнес эрхэлдэг Япон хэлтэй Монгол бизнес эрхлэгчид, Японд төгсөж ажиллаж байсан хүмүүс оролцоно. Хөтөлбөрт, Монголын компаниудын төсөл, бизнес илтгэл,  бүтээгдэхүүний дэмо танилцуулга, үзэсгэлэн, гадаад худалдаа, бизнес орчны хэлэлцүүлэг, санал шийдэл, кофе завсарлага, чөлөөт ярилцлага, нэрийн хуудас солилцох, нэтворкинг ба хувийн хэлцэл, форумын дараах суппорт систем, BIZIT M&A бизнес зуучлалын глобал платформын танилцуулга бүртгэл, хөрөнгө оруулагчдын консалтинг эрх хожих уралдаан, тусгай хүлээн авалт багтах юм.
Б.Болд
Холбоотой мэдээ