Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт "Ногоон ирээдүйн төлөө" сэдвийн хүрээнд болно
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор НҮБ-тай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 22, 23--нд "Ногоон ирээдүйн төлөө" сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсныг мэдэгдэж, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
333 өдөр