Монголын дүрслэх урлагт тод мөрөө үлдээсэн гурван зураачийн бүтээлийг дэлгэнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1971-1977 онд И.Е.Репиний нэрэмжит Уран зураг, Уран баримал, Архитектурын академийн төгсөгч, Монголын реалист уран зургийн нэрт төлөөлөгчид болох Монгол Улсын Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ё.Өлзийхутаг, зураач С.Элбэгдорж нарын “Репиний академийн шадар 3” тусгай үзэсгэлэнгийн нээлт маргааш болно. Энэ тухай үзэсгэлэнг зохион байгуулагчид хэвлэлийн хурал хийлээ.
1174 өдөр