Их эрдэмтэн С.Лувсанвандангийн дурсгалын самбарыг байршуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. XX зууны их эрдэмтэн, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, доктор, профессор Сономын Лувсанвандангийн 90 насны ой энэ жил тохиож байна.
Энэ
хүрээнд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу түүний хүрэл цээж
баримал бүхий дурсгалын самбарыг 1962-1992 оны хооронд 30 жил тасралтгүй
амьдарч байсан Их дэлгүүрийн баруун урд дахь 65 дугаар байрны хананд мөнхжүүлэх
шийдвэр гаргажээ. Уг самбарыг байршуулах
ёслол өчигдөр боллоо.
“Лувсанвандан
сан”-гийн гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатарын мэдээлснээр, энэ
онд ойг тохиолдуулан гурван үе шаттай ажил
зохион
байгуулахаар төлөвлөжээ.
Эхнийх нь Баянхонгор аймгийн
сурагчид, сурган хүмүүжүүлэгчдийг эрдэмтний нэрэмжит гэр музей, Баримтын сантай
танилцуулж, хүндэт самбар байрлуулах ёслол бөгөөд ирэх наймдугаар сарын эхээр
С.Лувсанвандангийн нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээ онол, практикийн хурлыг
Улаанбаатар хотод зохион байгуулах
юм. Мөн
төрсөн нутагт нь нутгийн ард иргэд, төрөл садангийн баяр наадам болох аж. Ойн хүрээнд С.Лувсанванданд зориулсан дөрвөн боть ном
гараад байгаа бол оны сүүлчээр тавдугаар ботийг нь уншигч олонд дэлгэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн
“Лувсанвандан сан”-гаас уламжлал болгон зохион байгуулдаг Гоо зүйн дээд
шагналтнуудыг тодруулах ёслол
болох юм. Мөн “Эрдэмтэн
С.Лувсанвандан” хэмээх баримтат киног удахгүй
үзэгчдэд хүргэх аж.
Дурсгалын самбар нээх ёслолд их
эрдэмтний төрсөн нутаг Баянхонгор аймгийн гурван сум, төвийн зургаан ЕБС-иас
тус бүр нэг буюу шилдэг есөн сурагч, Богд
сумын ЕБС-ийн захирал Л.Бумтэрмаа, Номуун далай цогцолбор сургуулийн түүх,
нийгмийн ухааны багш Г.Мөнхбат, том
хүү өдгөө Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин
сайд Л.Болд, хүү Гавьяат эдийн засагч Л.Болдхуяг, охин Л.Сарангэрэл болон ач,
зээ нар, эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн байлаа.