Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарийг өөрчлөөгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-05-26 10:24:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон.

Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл 2 дугаар сарын 14-нөөс 4 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилж, 4 дүгээр сарын 4-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.
Харин гуравдугаар улирлын хичээл 4 дүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:

-1-3 дугаар ангийн сурагчдын амралт 6 дугаар сарын 6-ны өдрөөс

-4-5 дугаар ангийн сурагчдын амралт 6 дугаар сарын 13-ны өдрөөс

-6-12 дугаар ангийн сурагчдын амралт 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.

Холбоотой мэдээ