Байден Төрийн нарийн бичгийн даргаараа сонгосон Энтони Блинкен гэж хэн бэ?
ЛОНДОН. /BBC/. Цагаан ордны ажилтнуудыг нэрлэсний дараа Жо Байден гадаад бодлогын багаа бүрдүүлж эхэллээ. Төрийн нарийн бичгийн даргын гол албан тушаалд тэрбээр Энтони Блинкенийг нэр дэвшүүлжээ. Барак Обамагийн үед Блинкен АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд Байденыг сүүлийн хорин жилийн хугацаанд сайн мэддэг байна. Түүний нэрийг дэвшүүлж байгаагаа Байден даваа гаргийн орой албан ёсоор зарлаж, гол албан тушаалуудад томилох бусад хэд хэдэн хүнийг нэрлэжээ.
1721 өдөр