МИАТ 18 чиглэлд, 800 удаагийн нислэгээр 16 мянган тонн ачаа тээвэрлэжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-наас иргэний нисэхийн салбар өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулав. Үүнд, манай улс “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг энэ оны 7 дугаар сард ашиглалтад оруулав. Жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий зорчигч үйлчилгээний барилга, 24 агаарын хөлөг зогсох талбай, 8.000 тонн багтаамж бүхий шатахууны агуулах, жилд 11.9 мянган тонн карго ачаа нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминалтай олон улсын стандартад нийцсэн онгоцны буудалтай болов.
1269 өдөр