ХАА-н инженерүүд гавьяат цол хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөө аж ахуйн салбарт
олон жил үр бүтээлтэй ажилласан Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Батзол” компанийн
зөвлөх инженер С.Ламжав,
Дархан-Уул аймгийн “Шимт” компанийн зөвлөх инженер З.Батчулуун нарыг Гавьяат механикжуулагч цолоор
шагналаа.
Мөн хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны газар тариалангийн үйлдвэрлэлийн албаны дарга О.Мөнхбаатар, “Атар-Өргөө” компанийн ахмад ажилтан Я.Лхагвасүрэн нарыг Алтангадас одонгоор шагналаа.