“Дубай ЭКСПО” дахь Монголын асарт 350 мянган хүн зочилжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Дубай хотноо “Дубай ЭКСПО-2020” дэлхийн үзэсгэлэн хаалтаа хийлээ. 2021 оны 10 дугаар сарын 1-нээс 2022 оны 3 дугаар сарын 31 хүртэл 183 хоногийн турш үргэлжилсэн тус зэсгэлэнг “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” уриан дор зохион байгуулсан юм. Манай улсын үзэсгэлэнг ГХЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж, Соёлын яам, БОАЖЯ, Монголын Үндэсний музей, Үндэсний Номын сан, Зэв дижитал нүүдлийн музей, "Эрдэнэс Тавантолгой" ХК дэмжин оролцлоо.
1179 өдөр