НӨАТ-ын эхний улирлын буцаан олголтыг энэ сард шилжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын энэ оны I улирлын баримтыг 4 дүгээр сарын 8-ны дотор
цахим татварын системд бүртгүүлэн буцаан олголтыг авах
талаар татварын байгууллагаас мэдээллээ. Татвар төлөгчийн тухайн улиралд
суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог
юм. НӨАТ-ын буцаан олголтыг:
- I улирлынхыг 4 дүгээр
сард,
- II улирлын буцаан
олголтыг 7 дугаар сард,
- III улирлынхыг 10 дугаар
сард,
- IV улирлын буцаан
олголтыг дараа оны 1 дүгээр сард тус тус олгодог журамтай юм.
Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг
буцаан олгожээ.
НӨАТ-ын сугалааны ээлжит
тохирол 4 дүгээр сарын 17-нд явагдана. Энэ удаагийн сугалааны тохиролд 3 дугаар
сарын 1-31-эд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдана. Тохирлын супер шагнал
30 сая төгрөг байгаа аж.