Ази, номхон далайн орнуудын Байгаль орчны сайд нар Монголд чуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагуудын 55 орны төлөөлөл, Байгаль орчны сайд нарын хурал манай улсад болно. Ирэх оны эхний улиралд зохион байгуулах олон улсын уг хурлын талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишрантай уулзаж санал солилцов. Байгаль орчны сайд нарын уулзалтаар агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг сэдвээр хэлэлцэх аж. Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишран уулзалтын үеэр илэрхийлэв.
1072 өдөр