“Е-mongolia” төв 14 аймагт нээгдэж, бүх аймгийн үйлчилгээ цахимжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-19 14:55:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 14 аймагт иргэдэд цахим үйлчилгээний заавар зөвлөгөө өгөх “Е-mongolia” төв нээгдлээ. Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг энэ оны 3-6 дугаар сарын хооронд хөдөө орон нутагт ажиллаж, 21 аймгийн нутгийн захиргааны 1281 үйлчилгээг цахимжуулжээ. Үүнээс:

  • Архангай болон Говь-Алтай аймагт тус бүр 51 үйлчилгээ,
  • Баянхонгор аймаг 31 үйлчилгээ,
  • Баян-Өлгий 52 үйлчилгээ,
  • Булган аймагт 62 үйлчилгээ,
  • Говьсүмбэр болон Дархан-Уул аймагт тус бүр 61 үйлчилгээ,
  • Дорнод болон Сэлэнгэ аймагт тус бүр 73 үйлчилгээ,
  • Дорноговь аймаг 72 үйлчилгээ,
  • Дундговь аймаг 64 үйлчилгээ,


  •  Орхон аймаг 74 үйлчилгээ,
  • Өвөрхангай аймаг 67 үйлчилгээ,
  • Сүхбаатар аймаг 76 үйлчилгээ,
  • Төв аймаг 58 үйлчилгээ,
  • Өмнөговь аймаг 46 үйлчилгээ,
  • Хөвсгөл болон Хэнтий аймагт мөн тус бүр 71 үйлчилгээ,
  • Завхан аймаг 50 үйлчилгээ,
  • Увс аймаг 51 үйлчилгээ,
  • Ховд аймаг 66 үйлчилгээ нэвтрээд байна.



Мөн орон нутгийн иргэдэд “Е-mongolia”-г ашиглан цахим үйлчилгээг суурин компьютероосоо авах талаар мэдээлэл, заавар, зөвлөгөөг өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгууллаа. Түүнчлэн Завхан аймагт шинээр “Е-mongolia” төвийг нээлээ. Ингэснээр нийт 14 аймагт иргэдэд цахим үйлчилгээний заавар зөвлөгөө өгөх “e-mongolia” төв нээгдлээ.


 

Холбоотой мэдээ