Цагдаагийн байгууллагын ойн ёслолын жагсаал, бөхийн барилдаантай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долдугаар сарын 19-нд
болох үйл явдлын тойм:
10.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100, Дотоодын цэргийн 101 жилийн ойн баярын ёслолын жагсаал, үзэсгэлэн, улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно.
09.00-16.00 цагт Нийслэл хотод
коронавирусний эсрэг
дархлаажуулалтын суурин 25 цэг, түр 2 цэгт 27 багийн 92 эмч, ажилтан ажиллана.
11:00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулах хэвлэлийн хурал болно.
ШӨХТГ-т төмс, хүнсний ногооны үнийг хянан тогтоох шалгалт үргэлжилж байна.
Хүүхдийн “Найрамдал”
цогцолборт Монголын Хүүхдийн зөвлөлийн “Майхант” чуулган үргэлжилж байна. Чуулганд хүүхдийн
оролцооны байгууллагын 500 хүүхэд оролцож байна.
Төрийн ордонд:
09:00 цагт Инновац, цахим бодлогын байнгын хорооноос "Цахим шилжилтэд анхаарах нь" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.