Дунд сургуулийн сурагч ангийнхаа хүүхэд рүү халджээ
МОСКВА. /ТАСС/. Дунд сургуулийн нэгэн сурагч мэдээлэл зүйн танхимд сууж байсан ангийнхаа охин болон багшийг хутгалсан гэмт хэрэг гарчээ. Энэ хэрэг ОХУ-ын Бүгд найрамдах Башкир улсын Стерлитамак хотын 1 дүгээр дунд сургуульд болсон байна. Гэмт этгээд багш болон сурагч руу халдсаны дараа танхимд шатамхай бодис асган, гал тавьжээ. Дараа нь тэрбээр амиа хорлох гэж оролдсон байна.
2206 өдөр