Нисэх онгоцны буудалд цохилт өгснөө мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-19 11:45:27
ДОХА. /РИА Новости/. Йементэй хил залгаа оршдог Саудын Арабын Жизан муж дахь нисэх онгоцны буудал руу баллистик пуужин харвасан гэж шиит шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөний самуун дэгдээгчид мэдэгдсэнийг  телевизийн "Аль-Маядин" суваг мэдээлжээ.
 
Саудын Арабын онгоцны буудалд "Бадр 1" пуужингаар цохилт өгснөө босогч хуситууд батлан хэлсэн байна. Йемен дэх босогч хуситуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулдаг Саудын Араб тэргүүтэй Арабын эвсэл энэ талаар одоохондоо мэдээлэл өгөөгүй байна.
 
Йемений Засгийн газар болон босогч хуситуудын хоорондын сөргөлдөөн 2014 оны наймдугаар сараас хойш үргэлжилсээр байгаа юм. 2015 оны гуравдугаар сард Йемений Ерөнхийлөгч Мансур Хади-гийн хүсэлтээр тус улсад Саудын Арави тэргүүтэй эвслийн цэргүүд орж ирснээс хойш мөргөлдөөн улам хурцадсан юм.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ