Д.Трамп болон Ким Жөн Ун нар Швейцарь улсад уулзаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-19 12:21:05
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт Швейцарь улсад болж магадгүй гэж телевизийн “NBC” суваг мэдээлэв.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, талууд хоёр улсын удирдагчдын уулзалт хийх газрыг эцэслэн шийдээгүй байгаа аж. Уулзалт хийх боломжтой газруудаар Бээжин, Улаанбаатар, Пхеньян хотууд яригдаж байсан хэдий ч аюулгүй байдлын үүднээс эдгээр хувилбараас татгалзсан байна. Харин Америкийн төлөөлөгчид илүү төвийг сахисан газрыг санал болгоод байгаа бөгөөд одоогоор уулзалт хийхэд хамгийн тохиромжтой газруудын тоонд Швейцарийг оруулаад байгаа  аж. Түүнчлэн Швед улсад хийж магадгүй хэмээн өмнө нь “Bloomberg” агентлаг мэдээлж байсан юм. Умард Солонгос дахь Шведийн ЭСЯ нь АНУ болон барууны зарим орны эрх ашгийг төлөөлдөг билээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ