Шинзо Абэ ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна
МОСКВА. /РИА Новости/. “Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ оны тавдугаар сарын 25-26-нд ОХУ-д айлчлахдаа тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулах, Курилын өмнөд хэсгийн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи зэрэг маргаантай 4 дөрвөн арал дээр аж ахуйн үйл ажиллагаа хамтран эрхлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах зэрэг өргөн хүрээтэй олон асуудал хэлэлцэхээр төлөвлөж байна” гэж ОХУ-д суугаа Японы Элчин сайд Тоёхиса Козуки мэдээллийн “РИА Новости” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
2228 өдөр