ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-03-18 09:58:38
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Алс Дорнодод тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль эхлэж, хамгийн зүүн бүс нутгууд болох Камчатскийн хязгаар болон Чукоткийн өөртөө засах тойргийн оршин суугчид тэргүүн ээлжинд саналаа илэрхийлж байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.

ОХУ-ын засаг захиргаа болон нутаг дэвсгэрийн 85 субъект буюу нэгж нь цагийн 11 бүсэд оршдог. Оросын гол нутаг дэвсгэрт өдөр дуусаагүй байхад Камчатка болон Чукоткад ням гарагийн өглөөний 8.00 цаг болж, сонгуулийн хэсгийн комиссууд сонгогчдод үүд хаалгаа нээсэн байна.

Хуулийн дагуу санал хураалтыг орон нутгийн цагаар өглөөний 8.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл явуулдаг. ОХУ-ын зүүн хэсгийн оршин суугчдын хувьд гуравдугаар сарын 19 эхэлсэн байхад сонгуулийн сүүлчийн хэсгүүд хаагдана. ОХУ-ын Калининград мужид санал хураалт дуусах москвагийн цагаар 21.00 цагаас хойш Сонгуулийн төв комисс иргэдийн илэрхийлсэн саналын дүнг зарлаж эхэлнэ.  
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ