Удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-03-08 22:14:38
БРЮССЕЛЬ. /ТАСС/. Европын Холбооны салбар байгууллагуудад удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо улам олон болж байна. Жишээ нь, Европын комисст ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо 36 хувьд хүрсэн гэж Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Европын комиссын хэвлэл мэдээллийн албанаас сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

ТАСС агентлагийн мэдээлснээр, "2014 оны 11 дүгээр сард дээрх үзүүлэлт дөнгөж 11% байсан юм. Би бүрэн эрхийнхээ хугацаанд /2019 он 10 дугаар сар хүртэл/ эмэгтэй удирдагчдын эзлэх хувийг 40 хувьд хүргэх бодолтой байна” гэж Европын комиссын дарга Жан-Клод Юнкер мэдэгджээ.

“Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн эрх тэгш байдал нь Европын Холбооны суурь үнэт зүйлсийн нэг юм. Хүйсийн тэгш байдлын хувьд Европ нь дэлхийн хамгийн аюулгүй газрын нэг байдаг хэдий ч амьдрал дээр тэгш байдлыг бүрэн хангахын тулд ихээхэн зүйл хийх хэрэгтэй байгаа билээ. Охид, эмэгтэйчүүд одоо болтол хавчлага, хүчирхийлэлтэй тулгарсаар байна. Эмэгтэйчүүдэд арай бага цалин хөлс төлдөг, албан тушаалын шат ахих боломжийг бага олгодог явдал өнөөдөр хүртэл хэвээр байгаа. Амьдралын бүх асуудалд эмэгтэйчүүдийг адил тэгш эрх ба боломж бололцоогоор хангахыг Европын Холбоо зорьж байна” гэж Европын комиссын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэн байна.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ