Аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нартай 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа
Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, сумдын Засаг дарга нартай 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, “Дорнод сэргэн мандалт” аймгийн хөгжлийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, биелэлтийг дүгнэх юм.
463 өдөр