Удирдлагын академи Потсдамын Их сургуультай хамтран ажиллана
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, Элчин сайд Б.Мандахбилэг нар Потсдамын Их сургуулийн Эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны факультетын декан Пр.Майк Хэйнэманн, Потсдамын Их сургуулийн дэргэдэх “Up Transfer” ХХК-ийн захирал Др.Андриас Болэн болон албаны бусад хүмүүстэй Потсдам хотноо энэ сарын 8-ны өдөр уулзаж, хоёр талын боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
185 өдөр