erdenebat@montsame.mn
2020-09-19 14:36:45
МоАХ-ны анхдугаар Их хурлын илтгэл 30 жил
Анхдугаар Их хурлын илтгэл бэлтгэгчдийн дунд төрд алба хашдаг мэдээлэлд ойрхон олон хүн оролцсон аж. Тэр бүхний төлөөлөл болгон М.Цэрэнгийн нэрийг энд оруулах хэрэгтэй боллоо. Тэрбээр гэртээ хариад хүйтэн усаар гар нүүрээ угааж, цайгаа уучихаад өглөө ажилдаа очсон аж. Тэр өдөр (1990 оны 2 дугаар сарын 17-ны өдөр) ажил тарах дөхөж байтал (16 цагийн үед)  удирдах ажилтан нь дуудаад “Холбооны хурлын илтгэл даргын ширээн дээр байна гэнэ. Харин гайгүй илтгэл болсон бололтой гэж хүмүүс ярьж байна" гэжээ. Ийм үг сонссон Цэрэн "Байгууллагын даргын ширээн дээр байгаа хэрэг үү? " гэтэл "Үгүй, үгүй Ж.Батмөнх (МАН/МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ыг Тэргүүлэгчдийн дарга) даргын ширээн дээр" гэж хэлжээ. Энэ үгийг сонссон түүний дотор эвгүй оргисон ч гаднаа тайван дүр эсгэн тэдний өрөөнөөс гарсан аж. Гэвч түүнийг шалгасан, зэмлэсэн хүн гарсангүй. Ажил тарсан (18 цаг)-ы дараа илтгэл хамтран бэлтгэсэн толгойлогч дээрээ очиж, түүнээс шууд асууж чадалгүй байтал цаад хүн “Илтгэл задарсан байна гэнэ. Улаанбаатар хот (МАН/ МАХН)-ын хорооноос таньдаг хүн утсаар ярьлаа. Тарах нь зүгээр би улс төрийн илтгэлээ аваад үлдсэн” гэж хэлжээ. Ингэж л  анхдугаар Их хурлын илтгэл олон түмэнд хүрсэн учиртай юм байна.
214 өдөр
Нэг сонгогч хоёр санал
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг хуулийн төслийг бэлэн болгоод шат шатны багууллагуудаар дараалан хэлэлцүүлээд нэгдсэн ойлголтод хүрчээ. Хуулийн төсөл (өргөн баригдаагүй)-өөр УИХ-ын 76 гишүүний 50-ыг нь жижиг тойргоос, 26-г нь улсыг нэг тойрог болгон намуудын нэр дэвшигчдээс сонгогчид нэг нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлах тэмдэглэл хийнэ. Намуудын нэр дэвшигчид нам тус бүртээ сонгогчдоос авсан саналынхаа тоогоор эрэмбэлэгдэн УИХ-ын гишүүн болно. Сонгуулийн хуулийн төсөл бэлтгэгдсэн түвшиндээ өргөн баригдан, парламент баталсан нөхцөлд нэг сонгогч хоёр санал гэсэн сонгуулийн шинэ зарчим (урьд нь хэрэглээгүй) үйлчилнэ. Энэ нь өнгөн талаас нь харвал холимог шинжтэй. Харин мөн чанар нь УИХ-д иргэд төлөөллөө шууд сонгох агуулгыг бүрэн хадгална. Тэгэхээр сонгуулийн  хувь тэнцүүлсэн тогтолцооны элемент энд орохгүй. Харин мажоритар тогтолцооны хоёр хэлбэрийг нэг дор агуулсан, шинэ хувилбар гэж ойлгож болно.
291 өдөр
Оюу Толгой ордын тоон үзүүлэлтүүд
Хөрөнгө оруулалтын тоон үзүүлэлтийг тусд нь авч үеье. Төслийн анхны хөрөнгө оруулалт 4,3 тэрбум ам. доллар гэж тооцжээ. Ил уурхайн бүтээн байгуулалт одоогийн байдлаар анхны хөрөнгө оруулалт нэг тэрбум ам. доллараар хэтэрсэн. Түүгээр зогсохгүй хөрөнгө оруулалт 2019 онд 11,4 тэрбум ам. доллар болж огцом өсчээ. Хөрөнгө оруулалт ингэж гурав дахин өсөхөд  Дубайд  гэрээний талууд 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хөрөнгө оруулалтын төлөвлөгөө  нэмэж баталсан нь хүчтэй нөлөөлсөн байна. Уг гэрээг үндэслэн Оюу Толгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор  олон улсын арилжааны 15 банкнаас доод тал нь  LIBOR+2.5, дээд тал нь LIBOR+4.75 хувийн хүүтэй 6.5 тэрбум долларыг зээлжээ. Олон улсын арилжааны банкнуудаас авсан зээлийн хүүг энгийн байдлаар авч үзвэл есөн хувийн хүүтэй юс байна. Ийм өндөр хүүтэй зээлээр хөрөнгө оруулсан нь Монголын талыг олдагдалд оруулахад хүрчээ.
302 өдөр