Гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засварт 40 орчим сая төгрөг төсөвлөжээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн төв Баруу-Урт сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд нийт 972 ширхэг гэрэл, гэрэлтүүлэг бий. Гэхдээ эдгээрийн 70 орчим хувь нь асдаг. Үлдсэн хэсэг нь эвдэрч хэмхэрсэн, асахгүй болсон, бүр зарим нь ор мөргүй алга болсон байдаг. Тэгвэл эдгээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэрэлтүүлгийг засаж сэлбэх ажилд 39 сая төгрөг төсөвлөжээ. Санхүүжилт шийдэгдэж, сэлбэгийн материалаа татаад ирсэн байна. Засварын ажил удахгүй эхэлнэ.
2889 өдөр