Сүхбаатар аймгийн нэг сургуулийн багш нар ажил хаяжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Багш нарын хугацаагүй ажил хаялтанд тус аймгийн нэг л сургууль нэгджээ. Тодруулбал, Баруун-Урт сумын гуравдугаар бүрэн дунд сургуулийн багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаясан байна.
Сүхбаатар аймгийн хэмжээнд 16 сургууль, 23 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс одоогоор 15 сургууль, 23 цэцэрлэг бүгд хэвийн ажиллаж байна хэмээн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээллээ.

Т. Одончимэг