odontungalag@montsame.mn
2024-04-29 04:56:58
Ургаа гагнаж, удмаа дархалсан хос багана
Хэнтий /МОНЦАМЭ/ Хүн хүнийхээ хайраар бүтэн болдог энэ л амьдралд эгэлхэн хэрнээ энгүй сайхан гэр бүлүүд олон. Хаан удмын хэлхээ өнөд түүчээлэн орших Хан Хэнтийгээр овоглосон үлгэр жишээ хос баганыг ярилцлагынхаа зочин хойморт урилаа.Хэнтий аймгийн Хэрлэн сум буюу Чингис хотын унаган хүү Банзрагчийн Баяндэлгэр, арын сайхан хангай нутгийн уугуул Сарангэрэлийн Ундрах нар ханилаад хэдийнэ 20 жилийг ардаа орхиж, давтагдашгүй дурсамж, мартагдашгүй он жилүүдээр ирээдүйн сайн сайханд тэмүүлж явна. Харцанд нь хайр бялхаж, үйлдэлд нь зөв бүхэн шингэсэн энэ сайхан гэр бүл Хан Хэнтийн төдийгүй Монгол түмний бахархал болсон сайхан гэр бүл юм. Гэрийнх нь үүдээр ороход л ажил хөдөлмөр буцалж, монгол ахуй үнэртсэн энэ өрх гэрээр зочилж, халуун дотно яриа өрнүүлснээ ийнхүү сийрүүлэн уншигч танаа хүргэж байна. 
1761 өдөр