Нийгмийн хамгааллын салбарынхан иргэдэд нээлттэй үйлчлэв
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Хотгойдын баатар Чингүнжавын талбайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын энэ оны А/102 тоот тушаалаар Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулав. Тус өдрийн хүрээнд иргэдэд хөдөлмөр эрхлэлт, халамж, эрүүл мэнд, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээг нэг дороос үзүүлэн ажиллалаа.
2922 өдөр