Гурван талт хэлэлцээрт малчдын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шинээр тусгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт эдийн засгийн хямралын үед ажлын байрыг тогтвортой хадгалах, цалин хөлс,нийгмийн баталгааг одоогийн түвшнээс бууруулахгүй байх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилготой Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт 2017-2018 оны хэлэлцээрийг аймгийн Засаг дарга Л.Ганболд, Ажил олгогч эздийн холбооны нарийн бичгийн дарга Б.Базардамбуу, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Ганболд нар байгууллаа.
Тус хэлэлцээрт “Ажилтай орлоготой Хөвсгөл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж жил бүр 2000-с доошгүй байнгын ажлын байр, 1500-аас доошгүй түр ажлын байрыг бий болгож ажилгүйдлын түвшинг жил бүр бууруулна. Хэлэлцээрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 12 ба түүнээс дээш сараар ажилгүй байсан иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогчийг урамшуулах тогтолцоог сайжруулна. Аймаг орон нутгийн хэмжээнд иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, амьжиргааг дээшлүүлэхтэй холбоотой хөтөлбөр, төслийг боловсруулж хэрэгжүүлэхдээ үйлдвэрчний эвлэлийн болон ажил олгогч эздийн байгууллагын оролцоог хангана гэж тусгажээ. Мөн ажлын байрны эрэлт хэрэгцээний судалгааг гаргаж, ажил олгогчийн захиалгаар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжилтэй ажилтан бэлтгэж, сургалтын байгууллагуудад мэргэжилтэй ажилтанг бэлтгэн ажлын байраар хангаж ажиллана. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, бага орлоготой малчдыг мал маллагаанд сургах, малжуулах ажлыг зохион байгуулах замаар малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж шинээр тусгажээ. Тус хэлэлцээрийг 2 жил тутам шинэчлэн байгуулдаг бөгөөд энэ жил гурав дахь удаагаа хамтран байгуулж байгаа ажээ.

Б.Гантуяа