Тайваний эмч нар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
Увс /МОНЦАМЭ/ Өмнөд Энэтхэгт суралцаж буй Увс аймгийн Тэс сумын харъяат Гэжээгийн Дүгэрсүрэн ламын санаачлагаар Увс аймагт Тайваны “Фү-Чи” сангийн эмч, мэргэжилтнүүд ирж ажиллаж байна. Тэд өнгөрсөн сарын 29-30-ны өдрүүдэд Улаангом сумын ард иргэдэд хүүхэд, яаралтай тусламж, дотор, уламжлалт анагаах ухаан, зүрх судасны чиглэлээр нийт 1100 гаруй хүнд үнэ төлбөргүйгээр эм, эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм.
2450 өдөр