Унтлагын өрөөндөө мөнгөн ус алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 3-р багийн Галданбошгот хорооллын 17-р байранд оршин суугч иргэний гэрт мөнгөн ус алдсан гэх дуудлагын дагуу аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллан тухайн айлд асгарсан мөнгөн усыг соруулан авч, ариутгал хийсэн байна.
Тухайн иргэн ямар шалтгаанаар гэртээ мөнгөн ус хадгалж байсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Энэ хэрэг өнгөрсөн бямба гарагт болжээ.
Тухайн иргэн ямар шалтгаанаар гэртээ мөнгөн ус хадгалж байсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Энэ хэрэг өнгөрсөн бямба гарагт болжээ.
Шуурхай ажлын хэсгийг очиход тухайн айлын унтлагын өрөөнөөс мөнгөн ус илэрсэн байна. Энэ дагуу ОБГ-ын алба хаагчид тусгай зориулалтын хувцас хэрэглэл өмсөж, 1,2 гр мөнгөн усыг соруулан авч аймгийн Цагдаагийн хүлээлгэн өгсөн байна. Одоогоор тухайн өрөөнд хэчнээн грамм мөнгөн ус алдагдсан, хэн хаанаас ямар зорилгоор оруулж ирсэн бэ гэдгийг тогтоохоор Цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна.
Б.Батхүү