ОРХОН: Томуугийн өвчлөл идэвхжлийн түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-12-01 17:13:32

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж бага насны хүүхдүүд зонхилон өвдөж байна.


Томуугийн хүндрэлийн үнэлгээгээр Орхон аймгийн хэмжээнд идэвхжил түвшинд, 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар хүүхдийн тасагт 114 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас амьсгалын замын цочмог халдварт ханиадны шалтгаант 110 буюу 96,4 хувь байна.


Үүнээс 4 хүртэлх насны хүүхэд 78, хүлээн авах тасгаар амралтын өдрүүдэд 200-270 хүүхэд, ажлын өдөр 100-140 хүүхэд үзүүлж байна.


Орхон аймгийн Онцгой комиссоос бүх шатны боловсролын байгууллагуудад нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн энэ үед шинэ жилийн баярыг хамт олноороо тэмдэглэж, хүүхдүүдээ эрсдэлд оруулахаас зайлсхийж, аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр уриалга гаргаад буй. 


Тэгвэл аймгийн Засаг даргын гаргасан уриалгад Мал эмнэлгийн газрын хамт олон өнөөдөр нэгдлээ. 


Улсын хэмжээнд гарч буй томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн өвчлөл их байгаа цаг үед Орхон аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасагт нэн шаардлагатай байгаа шугамын ус шүүгч, утлагын аппарат зэргийг тус хамт олон гардуулан өглөө.


関連ニュース