ОРХОН: Хүчит 64 бөхийн барилдаанд начин Д.Төгс-Эрдэнэ түрүүллээ
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол бахархлын өдөр, Анхдугаар үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо баталсны түүхт 101 жилийн ойд зориулсан барилдаанд хүчит 64 бөх зодоглож хурд хүч, авхаалж самбаагаа сорин барилдлаа.
Барилдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат "Нэгдэл" клубийн бөх аймгийн начин Д.Төгс-Эрдэнэ түрүүлж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат "Булган хангай" дэвжээний бөх аймгийн арслан Б.Хашбат үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Булган аймгийн Могод сумын харъяат Булган хангай дэвжээний бөх аймгийн хурц арслан Ө.Сүхбат, Булган аймгийн Сайхан сумын харъяат Орхон аймгийн Биеийн тамир спорт хороо, "Нэгдэл" клубийн бөх аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ нар уран мэхийг үзүүлэн барилдлаа.























Ulaanbaatar