АРХАНГАЙ: Дөрвөн төрлийн 800 гаруй зохиолд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн хийжээ
ФОТО МЭДЭЭ
Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсролын сайдын 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн А/404 дугаар тушаалаар сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баталсан. Сургалтын шинэ хөтөлбөрийг 2025-2026 оны хичээлийн жилээс өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх цэцэрлэг хэрэгжүүлж эхэлсэн.
Архангай
аймгийн төв Эрдэнэбулган сумын 6 дугаар цэцэрлэгийн хамт олон шинэ сургалтын
хөтөлбөрийн дагуу бүх багш, ажилтандаа арга зүйн сургалт зохион байгуулж, шинэ
хөтлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар асуудал тулгамдаж байна вэ гэдгийг
гаргаж иржээ. Шинэ арга зүйгээр сургалт хүмүүжлийн ажлыг эхлүүлэхэд сургалтын
хэрэглэгдэхүүн, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн санал багш нараас гарсан
байна. Багш нарынхаа чадвар, чадамжид суурилж, сургалтын хэрэглэгдэхүүнийг
шинээр санаачлан, өөрсдийн брэнд бүхий шинэ хэрэглэгдэхүүнийг оёж хийжээ.
Ингээд тус цэцэрлэг нь шүүрэн болон өвдгөвчөн театрын хэрэглэгдэхүүнүүдээ эрс
шинэчилж, биет хүүхэлдэйн баатрууд, эвхээсэн хүүхэлдэйн баг зэргийг шинээр санаачлан урласан байна.
Аймагтаа
төдийгүй Монгол Улсын хэмжээнд анхдагч болох эдгээр дөрвөн төрлийн 800 гаруй зохиолд
суурилсан сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг хийж, багш, эцэг эхчүүдэд танилцуулан,
сургалтдаа ашиглаж эхэллээ.
2-5
настай хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, шинэ сургалтын хөтөлбөрт нас
тус бүрээр нь зааж өгсөн үлгэрүүдээр биет хүүхэлдэй хийж, хүртээмжийг
нэмэгдүүлснээр хүүхэд болгон тэгш хүртээмжтэйгээр хүүхэлдэйгээрээ тоглож,
сурлагын чанарт ахиц гарна гэж багш, удирдлагууд нь үзжээ.
Ulaanbaatar