ОРХОН: 100 хүүхэд “Иргэний андгай” өргөлөө

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-26 20:37:49

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 26/МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн энэ өдөр 16 нас хүрч, Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авсан Орхон аймгийн 100 хүүхэд “Иргэний андгай” өргөлөө.


Эх оронч, ёс суртахуунтай, хөдөлмөрч иргэд болж эх орон, Эрдэнэт хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг аймгийн удирдлагуудаас хүсэн ерөөлөө. 


Орхон аймгийн ЗДТГ-аас өсвөр үеийнхний оролцоо, хөгжлийг дэмжих зорилгоор “Хүүхэд хөгжил-Эрүүл хүүхэд” зэрэг олон ажлыг хэрэгжүүлж байна. 


Мөн боловсролын чиглэлд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Япон улстай “Сурагч солилцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж, БНСУ-ын Сүнчон хотын Үндэсний их сургуульд 20 гаруй залууг тэтгэлгээр суралцах боломжийг эхлүүлээд байгаа юм.