ТӨВ: Сүүлийн 10 жилд 1119 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл тохиолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-03 17:14:11

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 1119 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Үүнээс 165 хүн амиа алдаж, 710.3 мянган толгой мал, амьтан хорогдож, 12 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.


Үүнээс обьектын гал түймэр хамгийн их буюу 50 хувь, хүний үйл ажиллагаатай аюулт үзэгдэл, осол 24 хувь, биологийн гаралтай өвчлөл 11 хувь, ой, хээрийн түймэр 9 хувь, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 5.1 хувь, геологийн гаралтай аюулт үзэгдэл 0.9 хувийг тус тус эзэлж байна.


Обьектын гал түймэр өмнө жилийн дунд үеэс нэмэгдсэнтэй холбоотойгоор цахилгааны аюулгүй байдлаа тогтмол шалгаж байхыг Төв аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав. 

 

関連ニュース