ТӨВ: Хот хоорондын нийтийн тээврийн чиглэл нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот, Зуунмод сум хоорондын нийтийн тээвэр зөвхөн Драгон худалдааны төв рүү чиглэлтэй байсан бол 11 дүгээр сарын 19-нөөс Улаанбаатар хотын Лавай худалдааны төв рүү нийтийн тээврийн үйлчилгээ явж эхэллээ.
Ингэснээр Улаанбаатар хотын Драгон, Лавай гэсэн 2 маршрутаар зорчигчид нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.
Мөн 11 дүгээр сард Улаанбаатар хот руу зүүн талаар орж ирэх чиглэлийг нэмэгдүүлж Тэнгэр плаза, Дүнжингарав чиглэлд нийтийн тээвэр зорчих бэлтгэл ажлыг хийж байгаа талаар Төв аймгийн Авто тээврийн төвийн дарга Н.Аасүрэн мэдээлэв.
Түүнчлэн цагийн хуваарийг 7.00-19.00 цаг хүртэл явахаар туршиж
байгаа бөгөөд Алтан жолоо, Найзуудын зам хоршоодтой машины тоог нэмэх талаар ярилцаж
байгаа гэв.
Ulaanbaatar