СЭЛЭНГЭ: Тус аймагт 13 угсаатан, ястан суурьшин амьдарч байна
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 23
/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Налайх
дүүргийн Тайж хайрханы бэлд болж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нь Монгол Улсын соёлын биет бус өвийг
таниулах, түгээн дэлгэрүүлэх, нүүдлийн соёл, иргэншлийг дэлхий нийтэд таниулан
сурталчлах зорилготой болж байгаагаараа онцлог юм.
Дөрөв дэх удаагийн энэхүү дэлхийн соёлын фестивальд Сэлэнгэ аймаг соёлын биет бус
өвийн 6 ай савын хүрээнд нийт 35 өвлөн уламжлагчийн бүрэлдэхүүнтэй оролцож
байна.
Тус аймагт 13 угсаатан, ястан суурьшин амьдардаг бөгөөд
соёлын өвийн 7 ай савын хүрээнд 450 өвлөн уламжлагч бүртгэлтэй байдаг юм.
































