ТӨВ: “Төв Робо-2025” тэмцээнд 136 сурагч оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын ивээл дор “Төв Робо-2025” сургалт болон тэмцээн Зуунмод суманд эхэллээ.
Тэмцээнд Төв аймаг, Улаанбаатар хот, БНСУ-ын Ансан мужаас ирсэн 136 сурагч оролцож байна.
Сурагчид 7 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж 23-нд өөрсдийн бүтээсэн роботоороо өрсөлдөх юм. Тэмцээнд 6-12 дугаар ангийн БНСУ-ын Ансан мужийн 34 сурагч, Олон улсын хөтөлбөртэй сургуулийн 34 сурагч, Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 68 сурагч 34 багт хуваагдан оролцож байна.
Энэхүү тэмцээн нь Ерөнхий боловсролын сурагчдын дунд роботын
боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг
хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилттэй танилцах, багаар
ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор анх удаа зохион байгуулж буйгаараа
онцлог юм.