СЭЛЭНГЭ: Сүхбаатар сумын удирдлагуудыг огцрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаан 6
дугаар сарын 30-нд болж, 28 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч оролцож, 96.4 хувийн ирцтэйгээр хуралдсан байна.
Ээлжит бус хуралдаанаар ИТХ-ын даргыг
огцруулах асуудлыг шийдвэрлэх, Шинэ
нөхцөл байдал үүсвэл ИТХ-ын шинэ даргад нэр дэвшүүлэх, сумын Засаг даргыг огцруулах асуудлыг
хэлэлцжээ.
Хуралдааны үеэр сумын ИТХ-ын дарга М.Эрдэнэбат өөрийн хүсэлтээр хурлын даргын
албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.
Хурлын даргын албан тушаалд сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Гантуяа, Э.Баатарцогт нар нэр дэвшиж, олонхийн саналыг аваагүй учраас дахин
санал хураалт явуулж, Сүхбаатар
сумын ИТХ-ын даргаар 1-р багийн төлөөлөгч Б.Амгаланг сонгожээ.
Ээлжит
бус хуралдааны 3 дугаар асуудал буюу сумын Засаг даргыг огцруулах саналыг
хэлэлцэн аймгийн Засаг даргад уламжлахаар болсон байна.