СЭЛЭНГЭ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-26 21:39:29

Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ сайхан нутагтай ажил, амьдралаа холбож, аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө хөдөлмөрлөн төрдөө амжилтаа үнэлүүлж, салбар салбартаа олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, амьдарч байгаа зарим иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.

 

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Мандал сумын иргэн Г.Шурагжав,

 

Алтан гадас одонгоор Зүүнбүрэн сумын иргэн Ж.Нямсүрэн, Г.Лхагвасүрэн, Орхон сумын иргэн В.Дэлгэрмаа, Сүхбаатар сумын иргэн Д.Халтар, М.Буянжаргал, П.Амартуяа, Ш.Солонго, Н.Дэлгэрмаа, Б.Амгалан, Г.Аззаяа, А.Дагиймаа, С.Сарантуяа, Д.Бямба, Шаамар сумын иргэн С.Энхжаргал,

 

Хөдөлмөрийн хүндэт медалиар Мандал сумын иргэн Ц.Батцэрэн, Сүхбаатар сумын иргэн С.Түвшин, Ц.Дэлгэр нарыг шагналаа.

 

Мөн Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр Орхон сумын ЗДТГ-ын дарга Ш.Ганчимэг, Хүдэр сумын ЗДТГ-ын ХААТ-ийн мэргэжилтэн Г.Мөнхбаатар, Мандал сумын ЗДТГ-ын нярав Н.Сэлэнгэ,

 

Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтанаар Мандал сумын иргэн Д.Дунгармаа, Сүхбаатар сумын иргэн Г.Баянбаатар, Т.Пүрэвням,

 

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр ХЦ-ийн 0101 дүгээр ангийн хөгжимчин, ахлах ахлагч Б.Хайрат,

 

Онц тээвэрчин тэмдэгээр Сүхбаатар сумын иргэн Т.Одсүрэн, С.Ганхүү, Б.Батдорж, Г.Бат-эрдэнэ нар шагнагдлаа.

 

関連ニュース