СЭЛЭНГЭ: Ахмад захирлуудын мэдлэг, туршлагад тулгуурласан үйл ажиллагааг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-20 14:15:52

Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Сургуулиудын менежмент, хичээл сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори IV сургуулиас эхлэн ахмад захирлуудын туршлага, сургамж, зөвлөх үйлчилгээ үйл ажиллагааг зохион байгуулж эхэллээ.

 

Энэхүү үйл ажиллагааны үр дүнд сургуулиудын менежмент, хичээл сургалтын чанарт ахиц гарна хэмээн үзэж байгаа юм.

 

Дээрх уулзалтыг “Ахмадын төрийн бус байгууллага” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Оюуны өгөөж тэмүүлэл” НҮТББ хамтран зохион байгуулж байна.

 

Энэ удаагийн зөвлөх үйлчилгээнд ахмад захирал Н.Энхтөр оролцож, сургуулийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдээр бодит зөвлөмж, мэргэжлийн дэмжлэг өгч, сургуулийн хөгжлийн бодлогыг сайжруулахад чиглэсэн бүтээлч санал, аргачлалуудаасаа хуваалцсан байна.

 

Цаашид туршлага, сургамж, зөвлөх үйлчилгээг аймгийн 17 сум, 6 тосгодод батлагдсан хуваарийн дагуу үргэлжлэн зохион байгуулна.

関連ニュース