Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг босгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-24 11:11:13

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ардын жүжигчин, дуучин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуунаар бариулахаар болжээ.


"Усны сайхан Тамирын гол", "Туулын урсгал шөнөдөө сайхан" зэрэг олон сайхан дуугаараа Төв театрыг уярааж, ард түмний сэтгэлд мөнхөрсөн Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг барих хандивын аяныг эхлүүлээд байгаа аж.


Уг хөшөөний уран барималчаар Ж.Түмэнчулуун ажиллаж байгаа бөгөөд тэрбээр саяхан Монгол Улсын их аварга Ж.Мөнхбат агсны хөшөөг чадварлаг урласан билээ. Алдарт дуучин Г.Түмэндэмбэрэл 400 гаруй дууг дуулж олон түмний хүртээл болгосон түүхт хүн юм.


Ташрамд дурдахад, тэрбээр АИХ-ын депутатаар удаа дараа сонгогдсоноос гадна Вьетнам, Лаос улсын төрийн дээд шагнал хүртэж байжээ.

 

関連ニュース