Харшийн сүлд модны наадам эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын хүүхдийн ордонтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадам 65 дахь жилдээ эхэллээ.
Өнөөдөр эхэлсэн тус наадам энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. Наадамд оролцож буй хүүхдүүд үе тэнгийн найзуудтайгаа баяр хөөр, дуу бүжгээр дүүрэн өдрүүдийг өнгөрүүлэх боломжтой. 65 дахь удаагийн наадамд Монголын хүүхдийн ордны 60 гаруй авьяаслаг уран бүтээлч хүүхэд оролцож байгаа юм.