“Болор цом 41” наадмын бүртгэл эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-02 09:31:01

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Эх хэл, язгуур соёлоо эрхэмлэн дээдлэгч хүн бүхнийг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-41” яруу найргийн наадмын бүртгэл эхэлжээ.


“Болор цом-41” яруу найргийн наадамд бүтээлээ сойх найрагчид тухайн онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгийг Монголын зохиолчдын эвлэлийн цахим шуудангийн mze.khoroo@gmail.com хаягаар, эсвэл Монголын зохиолчдын ордны 206 тоотод овог нэр, холбоо барих утсаа тодорхой гаргацтай бичиж, энэ сарын 17-ны дотор ирүүлэх аж. 


Наадамд оролцох бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байх бөгөөд бүртгэлийн хураамж 20 мянган төгрөгийг ХААН банкны МЗЭ-ийн 5427178096 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргана.


Наадмын эхний шатны шалгаруулалтыг энэ сарын 19-нд хийж, шалгарсан 21 яруу найрагчийн нэрийг зарлана. “Болор цом-41” яруу найргийн наадмын сүүлийн шалгаруулалт энэ сарын 26-нд буюу Улс тунхагласны баяраар Соёлын төв өргөөнд болох юм. 

関連ニュース