"MGL 3x3 Pro satellite" тэмцээн Сүхбаатарын талбайд болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-30 11:16:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ны 3х3 сагсан бөмбөгийн олимпийн эрхийн оноо олгох Улаанбаатар дэлхийн Гран при тэмцээний сонгон шалгаруулах “MGL 3x3 Pro satellite” тэмцээн өчигдөр эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд 12 баг оролцож байгаа бөгөөд аварга болсон цор ганц баг Улаанбаатар дэлхийн Гран при тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авах юм. Тэмцээний эхний өдөр багууд хоёр тоглолтыг хийсэн бөгөөд “А” хэсэгт Стандарт, “В” хэсэгт McDavid , “C” хэсэгт Хэнтий ЭБЭГ, “D” хэсэгт Fast Track-2 багууд хожигдолгүй хэсгээ тэргүүлж байна. Өнөөдөр багууд тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтуудаа 14 цагаас хийх бөгөөд хасагдах шатны тоглолтууд 15 цагаас явагдаж тэмцээний ялагч баг тодрох юм.

Дашрамд дуулгахад, Улаанбаатар Дэлхийн Гран при тэмцээнд манай улсаас Ховд, Улаанбаатар, Архангай, Эрдэнэт, Тэнүүн Өлзий зэрэг баг орохоор мэдүүлэг өгөөд байгаа юм. ФИБА-гийн 3х3 сагсанбөмбөгийн олимпийн эрхийн оноо олгох дэлхийн Гран при тэмцээнд эзэн орон зургаан баг оруулах эрхтэй юм. Эдгээр таван баг дээр “MGL 3x3 Pro satellite” тэмцээний ялагч баг нэмэгдэж манай зургаан баг дэлхийн Гран при тэмцээнд өрсөлдөнө.

Д.Өлзий
Related news