Монголын ширээний теннисчид ААШТ-д оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Дели хотод ширээний теннисний насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-нд эхэлнэ.
28 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 24, эмэгтэйчүүдэд 22 орны баг тамирчид оролцохоо мэдүүлжээ. Тэгвэл манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хёон Сео нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдэд Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар өрсөлдөхөөр “Оч” төвд бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Тав хоног үргэлжлэх тус тэмцээнээс шалгарсан
эхний 12 багт ирэх оны ДАШТ-д оролцох эрх олгох ажээ.