“Хангайн бүсийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв”-ийн шинэ барилгын шав тавив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас “Хангайн бүсийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв”-ийн шинэ барилгын шав тавих ёслол энэ сарын 28-нд боллоо.
Тус барилгыг Холбооны бүгд найрамдах Герман Улсын санхүүжилтээр Сэргээн босголт, зээлийн банкаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй "Биологийн олон янзын байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" хөтөлбөрийн “Монгол Улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээг бэхжүүлэх” төслийн хүрээнд барьж байгаа ажээ.
Энэхүү барилга ашиглалтад орсноор Завхан аймгийн Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Тарвагатай нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл аймгийн Улаан тайгын болон Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Булган аймгийн Хөгнө Тарнын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Өвөрхангай аймгийн Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Архангай аймгийн Хангайн нурууны байгалийн цогцолбор газрын захиргаа зэрэг таван аймгийн улсын тусгай хамгаалалттай 7 газрын байгаль хамгаалагч, мэргэжилтэн, улсын байцаагч нарыг чадавхижуулах мөн дээрх аймгуудын байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, эко бүлгийн гишүүд, сурагчдыг сургалт мэдээллээр хангах зэрэг олон ажлууд зохиогдох юм.
Барилга нь 700 сая төгрөгийн өртөг бүхий хоёр давхар барилга бөгөөд ирэх наймдугаар сард ашиглалтад орно. Барилгын ажлын гүйцэтгэгчээр Архангай аймгийн “Гурван тамир” ХХК шалгарчээ.

Б.Гэрэлт-Од